УИХ-ын хаврын чуулганаар Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хороог байгуулж, хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалыг томилсон байдаг. Түр хороо нь Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа, холбогдох бичиг, нотлох баримтад дүн шинжилгээ хийн хуулийн хүрээнд хяналт шалгалт хийх зорилготойгоор байгуулагдсан. Тус хорооны зүгээс “Онтрэ”-гийн эзэмшиж буй ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудал болон Хувь нийлүүлэгчийн гэрээн дэх зээлийн хүүгийн хэмжээтэй холбоотой асуудалд анхааран ажиллаж байгаа гэнэ.
Оюутолгой болон Онтрэ-г “харлуулахаар” шийдсэн “эгэл бор хүү”
- Өөрийнхөө имижийг “эгэл бор хүү” хэмээн тодорхойлсон УИХ-ын гишүүн О.Батнайрамдал “Оюутолгой, "Онтре"-тэй холбоотой асуудлаар УИХ дээр хяналтын сонсгол хийх шаардлагатай” хэмээн цахим сүлжээнд тасралтгүй мэдээлэл түгээж буй.
- Гэхдээ тэрбээр цахим сүлжээгээрээ нийтэлж буй мэдээллүүдээ Boost хийх буюу FB-т мөнгө төлж түгээж байна.
- О.Батнайрамдал гишүүн өнгөрсөн жилийн буюу 2024 оны 6 сарын 12-ноос 2025 оны 9 сарын 1-нийг хүртэлх хугацаанд 26 постдоо төлбөр төлж, Boost хийлгэжээ.
- Ийнхүү тус хугацаанд Фейсбүүк Boost-д ойролцоогоор 2000-4673 ам доллар буюу 7.1-16.8 сая төгрөг зарцуулсан байна.
- Тэгвэл дээрх 26 постын 3 нь Оюутолгой болон Онтрэ-тэй холбоотой мэдээлэл байх бөгөөд эдгээрт 700-997 ам.доллар буюу 2.5-3.5 сая төгрөг зарцуулжээ.
- 2025.08.26 100-199 доллар
“Онтрэ” компанийн хоёр ордын лиценз УИХ-ын бүрэн эрхийг давж, шилжих ямар ч боломжгүй.
- 2025.08.27 Ойролцоогоор 99 доллар
Оюутолгойн санхүүжилтийн зээлийн хүүг хэлэлцээрийг энэ намрыг ашиглаад, УИХ-ын дэмжлэгтэй хийх хэрэгтэй.
- 2025.09.01 600-699 доллар
О.Батнайрамдал: Оюутолгой ЗЭСИЙН ХҮДЭР олборлоод байна уу, ЗЭЭЛИЙН ХҮҮ олборлоод байна уу?
Facebook сурталчилгааны талаар
- Facebook Ads Library-д сурталчилгааны зардлыг яг тоогоор биш, мөнгөний “хязгаарласан хүрээ”-гээр харуулдаг.
- Тухайлбал, нэг сурталчилгаанд 100–199 ам.долларын хооронд зарцуулахад FB тухайн төлбөрийн бодит хэмжээг нь олон нийтэд ил гаргадаггүй.
- О.Батнайрамдал нэг сурталчилгааг 100–199 ам.доллароор boost хийлээ гэхэд түүний бодит зардал нь 137 ам.доллар ч байж болно гэсэн үг.
- Өөрөөр хэлбэл, Facebook Ads Library нь хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах зорилгоор бодит мөнгөн дүнг олон нийтэд харуулдаггүй байна.
- Тиймээс түүний зарцуулсан мөнгөн дүнг 600-699, 100-199 ам.доллар гэхчлэн нарийн тоо заагаагүйг анхааруулж байна.
Өөр эрх ашиг байна уу
- О.Батнайрамдал өөрийн Батнайрамдал Отгоншар - Nagi Otgonshar гэх цахим хаягтаа 8сарын 14-нөөс 9 сарын 11-нийг хүртэл Оюултолгой болон Онтрэ-тэй холбоотой 21 мэдээ, нийтлэл, ярилцлага нийтлэн, хуваалцжээ.
- Эдгээрээс гурван нийтлэлийг ойролцоогоор 2.5-3.5 сая төгрөгөөр boost хийн, олон нийтэд хүргэж байгаа нь энэ.
- Хэрвээ түүний ярьж байгаагаар тухайн хоёр компани үгсэн хуйвалдаж Монгол Улсад ногдох ашиг багасаж, алдагдал хүлээх дээрээ тулж байгаа бол сонсгол явуулж гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагатай.
- Гэхдээ УИХ-ын гишүүн О.Батнайрамдал нэг сэдэв рүү хэт анхаарч, мөнгө зарцуулж байгаа нь өөр эрх ашиг байна уу гэсэн хардалтыг төрүүлж байна.
Сэтгэгдэл үлдээх