Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод боомтын гэрээний талаар мэдэгдэл хийлээ.
Тэрбээр “Гашуунсухайт-Ганцмод боомтын гэрээнд заасан нүүрс худалдах, худалдан авах гэрээ нь Монгол Улсад алдагдалтай байхаар тооцон хийгдсэн.
Энэ гэрээнээс Монгол Улс 10 тэрбум ам.доллар буюу 30 гаруй их наяд төгрөг алдана.
Мөн үүнийг Л.Оюун-Эрдэнэ болон түүний Засгийн газарт Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайд байсан Ц.Туваан нар мэдэж байсан ч албаар алдагдалтай хийсэн" гэв.
Түүнчлэн одоогийн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг тухайн гэрээтэй холбоотойгоор огцруулах, Ц.Туваанд хариуцлага тооцох ёстой гэсэн юм.
Гашуунсухайт-Ганцмод боомтын гэрээг БНХАУ-тай хийгээд ердөө гурван сарын хугацаа өнгөрч байгаа юм. Гэвч энэ гэрээг буцаах ёстой гэсэн байр сууринаас Н.Энхбаяр мэдэгдэл хийлээ.
Сэтгэгдэл үлдээх