Д.Дашзэвэг: Хэдий эрх мэдэлтэй хүмүүс ч шударга бус байдлыг харж байгаа бүх хүнийг худалдаж авч чадахгүй байлгүй дээ

.Graph
2025-09-10

УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцагийн хүү Ц.Санжаачойпэл болон “Эрэл” ХХК-ийн захирал Б.Эрдэнэбатын хүү Э.Тэмүүлэн, “Таванбогд” группийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү Б.Амарсайхан нар бүлэглэн танхайрч, мансуурсан үедээ бусдын биед онц ноцтойгоор халдаж гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн долоодугаар сард гарсан. Тэгвэл энэ хэргийн хохирогч хүүгийн аав олон нийтэд анх удаа мэдээлэл хийлээ.

Учир нь түүний хүүг БНСУ-д эмчилгээ хийж байгаад түр ирэх хугацаанд яллагдагчаар татаж хилийн хориг тавих тухай асуудал яригдсан юм

Хохирогчийн аав Д.Дашзэвэг:

- Хүн хийсэн хэргийнхээ ялыг үүрэх ёстой. Гэм буруугаа хүлээгээд уучлалт гуйх ёстой. Хууль, дүрэмтэй улс л юм бол шүүх шударга явагдаасай гэж хүсэж байна. Хэрэгт холбогдсон хүүхдүүдийн ар гэрийнхэн надаас ирж уучлалт гуйсан. Эмчилгээний зардлыг тэд бүрэн хариуцаж байгаа. Шударга бус хэрэг гарсанд бүгд л дургүйцэж байна. Тэр хүмүүс хэдий эрх мэдэлтэй байлаа гээд шударга бус байдалд дургүйцэж байгаа хүмүүсийг бүгдийг нь худалдаад авч чадахгүй байлгүй дээ. 

Хохирогч залууд хилийн хориг тавих эсэх шүүх хурал өнөөдөр болж шүүхээс хилийн хориг тавих саналаас татгалзжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe