Шинэчлэл
Шүүх хурал Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж, Эм энд Жи констракшны өмгөөлөгч шүүх хурал давхацсан шалтгаанаар хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хойшлуулжээ.
“Авлига хороолол” гэх Хан-Уул дүүргийн 15-р хороонд, Энхтайваны гүүрний зүүн тал, Дунд голын ай сав газарт баригдсан Акуа гарден орон сууцны хороолын хоёр блоктой холбогдох асуудлын шүүх хурал өнөөдөр 15.30 цагт болно.
Тус хэрэгт Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв хариуцагчаар татагдсан.
Харин нэхэмжлэгчээр нийтийн эрх ашгийг хамгаалах стратегийн өмгөөллөөр Онч нүүдэл ТББ ажиллаж байгаа.
Дээрх асуудал НЗД асан Д.Сумъяабазар 2022 оны 12 дугаар сарын 11-нд А\17 тоот захирамжаар тус хорооллыг барьсан Эм энд Жи констракшн ХХК-д газар эзэмшүүлэх гэрчилгээг сэргээн олгосон. Ингэхдээ газрын зориулалтыг “худалдаа нийтийн үйлчилгээний газар, төв цогцолбор, орон сууц” хэмээн өөрчилсөнтэй холбогдох маргаан юм.
Одоогийн НЗД Х.Нямбаатар өнөөдөр шүүх хуралд оролцох учиртай. Шүүхээс нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэл тус барилгыг нураах болон иргэдийн орон сууц захиалсан зардлыг буруутай этгээдээс нэхэмжлэх боломжтой болно. Харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болговол дээрх хороолол хууль ёсны дагуу үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болох юм.
Сэтгэгдэл үлдээх