The Mongolz багийн ээлжит тэмцээн есдүгээр сарын 12-ноос эхлэхээр товлогджээ. Энэ удаад Сербийн нийслэл Белград хотноо 9 сарын 12-21-ний өдрүүдэд зохион байгуулах Fissure Playground 2 тэмцээнд оролцох аж.
Уг тэмцээнд Astralis, Aurora, Falcons, FURIA, G2, Virtus.pro, The Mongolz, Team Liquid, FaZe, GamerLegion, 3DMAX, HEROIC, paiN Gaming, Lynn Vision, Legacy, TYLOO гэх 16 баг оролцоно.
Манай улсын багийн эхний тоглолт 9 сарын 12-ны 19:30 цагт 3DMAX багтай таарсан байна.
Тус тэмцээний нийт шагналын сан 1,250,000 ам доллар бөгөөд хагас шигшээ шатны тоглолтууд нь 9 сарын 19-21-ний өдрүүдэд болно.
Сэтгэгдэл үлдээх