Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “ДЦС-5” төслийн түншлэлийн гэрээ байгуулах хувийн хэвшлийн түншлэгчийн тендэрийг зарласан. Шалгаруулалтад дотоод, гадаадын 4 аж ахуйн нэгж албан ёсоор саналаа ирүүлснээс “Митайм Интернэйшнл” ХХК шалгарчээ.
Төслийн хүрээнд 300 МВт цахилгаан эрчим хүч, 340 Гкал дулааны эрчим хүч үйлдвэрлэх станц барина.
Улаанбаатар хотын баруун бүсийг, ойролцоогоор 40 мянган айл өрхийг цахилгаан, дулааны эрчим хүчээр хангах зориулалттай юм. Уг станцыг IV ДЦС-ын үндсэн сангийн талбайд барина. Станцын байршлыг тээвэр, логистик, дулааны магистралд тулгуурлан сонгожээ.
Төслийн хүрээнд “Улаанбаатар хотын төр, хувийн хэвшлийн түншлэл” ХХК-ийн захирал З.Батырбек мэдээлэл өглөө. Тэрбээр, “Улаанбаатар хотод 1985 оноос V ДЦС барих асуудал яригдаж эхэлсэн байдаг. Түүнээс хойш 41 жилийн дараа төр, хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хамтран 658 сая долларын өртөг бүхий төслийг хэрэгжүүлэхээр боллоо.
Төслийг хэрэгжүүлэн хүлээлгэн өгөх хугацаа 30 сар байна. Эдийн засаг тэлэх гол үндэс нь дулаан, цахилгааны эрчим хүч байдаг. Үүнийг шийдэж чадсанаар Улаанбаатар хотын эдийн засаг тэлэх боломжтой” гэв.
Сэтгэгдэл үлдээх