Говь ХК хэлбэрээ өөрчлөн, хөрөнгийн биржийн бүртгэлээс хасагдана

Ц.Чимэдцэеэ
2025-09-08

Говь ХК хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа өнөөдөр 14.00 цагт Хан-Уул дүүрэгт байрлах өөрийн байрандаа 89.36% ирцтэйгээр зохион байгуулжээ. Хурлаар нэгдүгээрт компанийн хэлбэрийг өөрчлөх, хоёрдугаарт компанийн дүрмийг шинээр батлах асуудал хэлэлцсэн байна.

Ийнхүү хувьцаат компанийн хэлбэрээ хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөх болон дүрмийн шинэчилсэн найруулгыг 99.99 хувийн саналаар баталжээ.

Улмаар хувьцаа эзэмшигчид нь ХХК-ийн оролцогчид болж, хувьцааны зах зээлийн үнэлгээ байхгүй, зөвхөн оролцогчдын хоорондын тохиролцоогоор үнэлэгдэх, хөрөнгийн бирж дээрх бүртгэлээс хасагдах, олон нийтийн хөрөнгө татах буюу IPO хийх боломж хаагдах зэрэг өөрчлөлт гарах юм байна. Мөн компанийн мэдээллийн ил тод байдал, тайлагналын шаардлага багасна.

Дээрх шийдвэр нь Компанийн тухай хуульд зааснаар Улсын бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох аж.

Сонирхуулахад, тус компани 1981 онд анх “Говь” ноос ноолуурын үйлдвэр нэртэй төрийн өмчит үйлдвэр байгуулагдсан. 1993 онд “Говь” хувьцаат компани (ХК) болж, Монголын хөрөнгийн биржид бүртгэсэн. Ийнхүү 2007 онд хувьчлалаар бүрэн хувийн өмчит хувьцаат компани болсон түүхтэй билээ.

Мөн тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайхан долоодугаар сард бүлэглэн бусдын биед халдан хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй хэрэгт холбогдсон ч хилээр гарч, одоогоор эрэн сурвалжлагдаж байгаа юм.

Түүний аав Ц.Баатарсайхан болон Д.Хулан нар нь тус компанийн ТУЗ-ийн гишүүд ба тэдний эзэмшлийн Таванбогд ХХК нь дээрх компанийн 87.33 хувийн эзэмшдэг байна.

Говь компани нь 1997 оноос хойш нийтдээ 11 удаа ногдол ашиг хувиарлаж байсан аж.

Хамгийн сүүлд 2018 онд 780 мянган ширхэг хувьцаандаа 1 ширхэг хувьцааг 6,8 төгрөгөөр тооцон 5,3 тэрбум төгөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ хувиарлаж байжээ. Харин 2025 оны хоёрдугаар сарын 07-ны өдрийн №3 тоот тогтоолын дагуу компанийн 2024 оны санхүүгийн үр дүн нь компанийн ногдол ашгийн бодлогын 2.3-т заасан ногдол ашиг олгох нөхцөлийг хангаагүй буюу санхүүгийн зохистой харьцааг хангахгүй байгаа тул ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэж байжээ.

Ногдол ашиг зарласан он Хувьцааны тоо (ширхэг) Нэгж хувьцаанд зарласан ногдол ашиг (төгрөг) Нийт зарласан ногдол ашгийн дүн (төгрөг) Ногдол ашиг тараалт

Компанийн хувьцааг 100 хуваахаас өмнө

1997

7,801,125

154.00

1,199,813,025

2007 он хүртэлх ногдол ашгийг Говь ХК-аас шилжүүлж байна.
Энд дарж хүсэлтээ илгээнэ үү.

1998

7,801,125

150.00

1,170,168,750

1999

7,801,125

166.00

1,294,986,750

2000

7,801,125

100.00

780,112,500

2001

7,801,125

20.00

157,270,680

2002-2004

7,801,125

-

-

2005

7,801,125

60.00

468,067,500

2006

7,801,125

60.00

468,067,500

2007-2009

7,801,125

-

-

Санхүүгийн үр дүнгээс шалтгаалан ногдол ашиг хуваарилаагүй.

2010

7,801,125

100.00

780,112,500

2010-2018 он хүртэлх ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдийн харилцдаг үнэт цаасны компаниуд руу 100% шилжүүлсэн тул та өөрийн бүртгэлтэй үнэт цаасны компанитай холбогдон авна уу.
Бүртгэлээ шалгах

2011

7,801,125

100.00

780,112,500

2012

7,801,125

125.00

975,140,625

2013

7,801,125

130.00

1,014,146,250

2014

7,801,125

140.00

1,092,157,500

2015

7,801,125

140.00

1,092,157,500

2016

7,801,125

200.00

1,560,225,000

2017

7,801,125

220.00

1,716,247,500

Компанийн хувьцааг 100 хуваасны дараа

2018

780,112,500

6.80

5,304,765,000

2019-2024

780,112,500

-

-

Санхүүгийн үр дүнгээс шалтгаалан ногдол ашиг хуваарилаагүй.

Говь компанийн сайтаас харах бол энд дараарай.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe