2024 онд Д.Амарбаясгалан ЗГХЭГ-ын дарга байх үедээ гэнэт л гурилын импортын татварыг тэглэх Засгийн газрын шийдвэрийг олон нийтэд танилцуулсан. Тэрээр энэ шийдвэрээ тайлбарлахдаа сонголттой болсноор өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа гурилын үнэ буурна хэмээн хэлж байлаа. Гэвч түүний энэ шийдвэр “Алтан Тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүнтэй үүсгэсэн маргаанаас нь эхлэлтэй гэж зарим нэг гурилын үйлдвэрлэгчид ярьдаг. Дотоодын үйлдвэрлэгчтэй маргалдсаны улмаас төрийн хамгийн сайн үзүүлж чаддаг дарамтлах арга хэрэглэж гурилын импортыг тэглэснээр П.Цэнгүүнийг ганц чадаад зогсохгүй “Дархан гурил тэжээл” ХХК, “Эрдэнэт Фүүдс” ХХК, “Өсөг гурил” ХХК, “Гацуурт” ХХК зэрэг компаниуд ээлж дараалан хаалгаа барьсан юм. Шийдвэр гарахаас өмнө Монгол Улсад 40 гаруй гурилын үйлдвэр үйл ажиллагаа эрхэлдэг байсан бол өнөөдөр ердөө есөн үйлдвэр л хямд, чанаргүй импортын гурилтай шүд зуун өрсөлдөн ажиллаж байна.
Гурилын импортын татварыг тэглэхээс өмнө дотоодын үйлдвэрлэгчид хэрэглээний 99 хувийг хангаж байсан бол хуулийн хэрэгжилтээс шалтгаалан 2024 онд 68 хувь болон буурчээ.
Ердөө нэг жилийн өмнө 25 кг шуудайтай гурил 50-55 мянган төгрөг байсан бол энэ жил үнэ нь хоёр дахин нэмэгдэж 100-115 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ бол цагаа олоогүй төрийн буруу шийдвэр дотоодын үйлдвэрлэгчид болон иргэдэд хэрхэн нөлөөлдгийн тод жишээ юм. Импортоор гурил орж ирээд тухайн хэсэгхэн үедээ үнэ буурсан мэт үзүүлэлт гарсан ч явцдаа импортын гурил чанар нь муу учраас хэрэглэгчид авахаа больж цөөн хэдэн дотоодын үйлдвэрлэгчдээс гарсан гурил нь ховордох тусам үнэ нь нэмэгдэх зах зээлийн зарчмаар явж байна.
Энэ жил газар тариалангийн бүс гантай байсны улмаас улаан буудайн ургац төлөвлөсөн хэмжээнд байгаагүй гэдгийг сарын өмнөөс л хөдөө аж ахуйн салбарт яригдаж эхлэв. Импортын гурил улам л нэмэгдэнэ гэсэн үг. Тэгвэл яг энэ цаг мөчид Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгчид бараалхах үедээ улаан буудай гуйж явна. Хөнгөлөлттэй үнээр 100-150 мянган тонн улаан буудай нийлүүлээч гэсэн гуйлтыг нь В.В.Путин хүлээн авчээ. Монгол Улсын нэг жилийн дотоодын хэрэгцээ 240 мянган тонн байдаг. Тэгвэл хэрэгцээнийхээ бараг 50 хувийг ОХУ-аас авах нь тодорхой болж байна.
Өөрсдөө чаддаг зүйлээ үргэлж л гаднаас гуйж явдаг нь Монгол төрийн заяа юм даа.
Сэтгэгдэл үлдээх
Амарбаясгалан гэж гай сонгуулийн шоу гэж солиороод , гишүүн болж улсаас хулгай хийх хүсэл нь биелэж эх орны үйлдвэрлэгч 2 салбараар туг тахиад эцэст нь гурлийн үнэ буусан ч юм бхгүй газар тариалан 🥵
Эрдээ
Дэмжих үү?
1 0за шаалдаа
Энх
Дэмжих үү?
0 0