О.Батхүү: Иргэдийн идэвхтэй оролцоо шударга бус татварыг хүчингүй болгох эхлэл боллоо

Ц.Чимэдцэеэ
2025-09-05

Хуульч О.Батхүү байр, орон сууц борлуулахад авдаг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдөл санаачилж, 20 хоногт 100 мянга давсан санал авч чадсан талаар мэдээллээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд, нөлөөлөгчид, иргэдийн идэвхтэй оролцоо, дэмжлэгтэйгээр  уг асуудал өргөн хүрээнд түгсэн талаар өөрийн цахим сүлжээндээ бичсэн байна.

Цаашид:

  • Намрын чуулган 9-р сарын 15-нд эхэлнэ.
  • 7 хоногийн дотор холбогдох Байнгын хороо хэлэлцэнэ.
  • 3 сарын дотор Засгийн газар хуулийн төсөл боловсруулна.
  • УИХ баталбал 2026 оны 1 сараас хэрэгжиж эхлэх боломжтой.

Мөн УИХ-ын бүрэн эрхийн асуудал боловч бүх нам, эвсэл татвар бууруулах амлалт өгсөн тул иргэд шаардах эрхтэй. Өргөдөл санаачлагчийн хувьд дараагийн 3 сард ажлын явцын талаар мэдээлэл өгч, хууль батлуулахын төлөө ажиллана гэдгээ илэрхийллээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe