БНСУ-д Монгол эмэгтэй хуурамч дүрвэгчийн өргөдөл гаргасан хэрэгт буруутгагдан шалгагдаж байна

.Graph
2025-09-04

44 настай Монгол эмэгтэй А нь 31 монгол иргэнд дүрвэгчийн өргөдөл хуурамчаар гаргаж өгч, нэг бүрээс нь 300,000 орчим вон авч, нийтдээ 10 сая воны ашиг олсон хэрэгт буруутгагджээ.

БНСУ-ын Тэжон хотын Цагаачлалын алба энэ хэргийг мөрдөн шалгаад, 9-р сарын 1-нд прокурорт цагдан хорихгүйгээр шилжүүлжээ.

Тус эмэгтэй нь 2023 оны 6 сараас 2024 оны 12 сар хүртэл БНСУ-д ажиллах хүсэлтэй байсан нутаг нэгт иргэдээ ийнхүү залилсан байна. 

Хуурамч дүрвэгчийн өргөдөл гаргасан 31 иргэнээс 10 иргэнийг албадан гаргасан, 3 нь өөрсдөө өргөдлөө татсан бөгөөд үлдсэн 18 хүнийг шалгаж байгаа аж.

Солонгос улсад хууль зөрчих нь зөвхөн өөрт төдийгүй бусад олон хүнд сөрөг үр дагавартай. Хуурамч бичиг баримт, худал мэдүүлгээр оршин суух эрх авах оролдлого нь 3 жил хүртэл хорих эсвэл 30 сая вон хүртэл торгуультай байдаг. 

Эх сурвалж: MKOR - Солонгос хөтөч, TJB News

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe