Дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг камерын хяналтаар илрүүлж, хариуцлага тооцно

.Graph
2025-09-04

Засгийн газрын 1111 төвд авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих өдрүүдийг цаашид үргэлжлүүлэх эсэх, зохицуулалтыг зөрчиж хөдөлгөөнд оролцож байгаа жолоочид тавих хяналтыг сайжруулах, торгох хүртэлх арга хэмжээ авах талаарх санал, гомдол иргэдээс иржээ.

Ийнхүү НИТХ-ын дарга А.Баяр түгжрэлийг богино болон дунд хугацаанд бууруулах ажлын хэсгийн хурлаар иргэдийн санал гомдлыг үндэслэн, холбогдох албаныхантай уулзсан байна.

Энэ хүрээнд авто машины дугаарын тэгш, сондгойгоор зорчих зохицуулалтыг үр дүнтэй зохион байгуулах, хяналтыг сайжруулж, зохицуулалт зөрчсөн жолоочид хуулийн хүрээнд хариуцлага тооцох, холбогдох байгууллагууд уялдаа холбоогоо сайжруулахыг сануулжээ

НИТХ-ын дарга А.Баяр “Иргэдийн зорчих эрх тэгш хангагдах ёстой. Нэг нь нийтийн төлөө машинаа тавиад явж байхад, нөгөө нь дур зоргоороо байж болохгүй. Энэ зохицуулалт иргэн бүрд тэгш үйлчлэх ёстой” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe