Австралийн Холбооны Улсын Амбан захирагч 31 жилийн дараа Монголд айлчилна

.Graph
2025-09-04

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин 2025 оны есдүгээр сарын 4-9-нд Монгол Улсад төрийн айлчлал хийхээр болсон. 

Үүнтэй холбогдуулан тус өдрүүдэд Хан-Уул, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж  замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийх аж.

Ташрамд, Австралийн Холбооны Улсын Амбан захирагчийн түвшинд 31 жилийн дараа болох энэхүү айлчлал Монгол Улсын Энэтхэг, Номхон далайн бүс нутаг дахь чухал түнш, гуравдагч хөрш Австралитай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Монгол Улс, Австралийн Холбооны Улс 1972 оны есдүгээр сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон. Өдгөө Австралид 22 мянга гаруй монгол иргэн оршин сууж байна.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe