Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох өргөдөлд 85 мянган иргэн гарын үсэг зураад байна

.Graph
2025-09-04

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татварыг 2 хувь байхаар тусгасан байдаг. 

Тэгвэл уг татварыг цуцлах өргөдлийг Хуульч О.Батхүү санаачлан, УИХ-ын өргөдөл хүлээн авах petition.parliament.mn дээр санал асуулга явуулж буй.

Наймдугаар сарын 15-наас эхэлсэн тус өргөдлийг доогоор 85,342 иргэн дэмжиж, цахимаар гарын үсгээ зуржээ. Есдүгээр сарын 15-наас өмнө 100 мянган иргэний гарын үсгийг цуглуулж чадвал УИХ-аар хэлэлцэгдэх боломж бүрдэх юм. 

Та бүхэн Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгохыг дэмжиж байвал энд дарж саналаа өгөөрэй.

Сэтгэгдэл үлдээх

Хүчингүй болгох саналтай байна

Удвал

Дэмжих үү?

0 0
Newsletter Subscribe