“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Эрдэнэт дэд станц 18:51 цагт хүчдэлгүй болж, ЭДЦС, ЭҮДЦС, Тосон ДЦС, Эрдэнэт УБҮ “0” зогсжээ.
Улмаар Орхон, Булган, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Завхан, Говь-Алтай аймгууд цахилгаангүй болоод байна.
Гэмтэл засварлахаар ажиллаж байгаа ч залгах хугацаа тодорхойгүй аж. Мөн цахилгаан тасарсантай холбоотойгоор гэр хорооллын ус түгээх байр түр хугацаанд ажиллахгүй болжээ.
Эх сурвалж: Эрдэнэт ус, ДТС ОНӨХК
Сэтгэгдэл үлдээх