Өнөөдөр Ерөнхий сайд Г. Занданшатар болон танхимын зарим сайд нарын хамт Алтанбулаг боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо.
Энэхүү бүтээн байгуулалт хийгдсэнээр Монгол Улсын хилийн боомтын ачааллыг зохицуулах төдийгүй гурван улсын эдийн засгийн коридорын хүрээнд тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Улмаар эдийн засгийн өсөлтийг дэмжиж,хил дамнасан худалдаа, улсын төсвийн орлогыг нэмэгдүүлэх, Монгол Улсыг бүс нутгийн тэргүүлэх худалдааны төв болоход дэмжлэг болох юм.
14.9 тэрбум төгрөгөөр тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км авто зам, 7000 м2 авто зогсоол, 30.000 м2 доторх талбай, иж бүрэн инженерийн шугам сүлжээг ашиглалтад оруулав.
Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран Хилийн Алтанбулаг боомтын өргөтгөл шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажлыг 2019-2025 оны хооронд амжилттай хэрэгжүүлж, ийнхүү ашиглалтад бүрэн орууллаа.
Сэтгэгдэл үлдээх