Шүүхийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны даргатай холбоотой гомдлыг нэр бүхий албан хаагчид гаргажээ.
Гомдлын дагуу ХЭҮК тус байгууллагад ажиллаж, асуумж авч буй талаар эх сурвалж мэдээллээ.
Энэ тухай ХЭҮК-оос тодруулахад “Хөдөлмөрлөх эрхийн асуудлаар тус байгууллагад шалгалт хийж байгаа нь үнэн. Дүгнэлт есдүгээр сарын 15-нд гарна. Түүнээс өмнө дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Мөн хуулийн дагуу гомдол харьяалагдах этгээдийг нууцалдаг” гэв.
Харин гомдол гаргасан гэх 3-4 албан хаагч байгаа ба ажлын байрны бэлгийн дарамт, сэтгэл санааны хүчирхийлэл, эрх зүйн байдлыг нь дордуулан халаа сэлгээ хийдэг зэрэг асуудал үүссэн хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж мэдээлсэн юм.
Тус асуудалд холбогдсон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нь 2024 оны хоёрдугаар сарын 8-нд тус албан тушаалд томилогдсон байна.
Үүнээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хуулийн бодлогын газарт ахлах референтээр ажиллаж байжээ. Энэхүү албан тушаалд байхдаа Ерөнхийлөгчийн зураг ашиглан мийм\meme хийсэн иргэнд гомдол гарган хохирогчоор оролцож, 450 мянган төгрөгөөр торгуулуулж байсан аж.
Сэтгэгдэл үлдээх
эээ онигоо
арөт
Дэмжих үү?
0 0