БНХАУ-ын Бээжин хотын Тяньаньмэнь талбайд өнөөдөр “Ялалтын баярын 80 жилийн ойн парад” болж байна.
1945 онд Японы эсрэг зогссон дайнтай 8 жил дуусаж, Чан Кайшигийн удирдсан Үндэсний намын засгийн газар (Гоминьдан) олон улсад хүлээн зөвшөөрөгдөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болж байжээ.
Энэ удаагийн Ялалтын баяр нь БНХАУ-ын хувьд 2015 оноос хойш буюу 10 жилийн дараа тэмдэглэж буй тул сүр хүч, ард түмний эв нэгдлийг дэлхий дахинаа тунхаглаж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээн үг хэлж, батлан хамгаалах тэнхимийн шинэ техник, зэвсгийг олон нийтэд толилуулав.
Тус ёслолд манай улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уригдан оролцож байгаа.
Ялалтын парад түүхэн ялалтыг тэмдэглээд зогсохгүй тус улсын дэвшил, армийн шинэчлэлийг харууллаа.
Үүнд секундэд ~1.7 км, цагаар 6,000 км/цаг-аас дээш хурдтай хөдөлдөг пуужин, нисдэг төхөөрөмж болон дронууд, усан доорх дрон болон бусад технологийн шийдлүүд багтжээ.
Мөн нийтдээ 26 төрийн тэргүүн, засгийн газрын удирдагч оролцсоноос ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарыг Financial Times, The Guardian, Reuters зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн агентлагууд барууны эсрэг эвслээ харууллаа хэмээн онцолж байна.
Түүнчлэн Барууны улсуудын гол төлөөлөл нь оролцоогүй нь геополитикийн хувьд "Хятадын манлайлал" бүхий шинэ дэг журмын илрэл гэгдэж буй юм.
Сэтгэгдэл үлдээх