Дархан хот монголын анхны доороосоо халдаг явган хүний замтай болжээ

.Graph
2025-09-02

Дархан сумын 4-р багт, Монгол Алтын уулзвараас-Төмөр зам хүртэлх авто замыг Дархан хотыг үүсгэн байгуулагч, Монгол Улсын баатар, Маршал Ю.Цэдэнбал агсны нэрэмжит гудамж болгон тохижуулжээ. 

Тохижилтын ажил 2790 ам.м талбайг хамарсан бөгөөд 1.2 км урт зам, ногоон байгууламж, амрах хэсэг, олон улсын стандартын шаардлага хангасан явган болон дугуйн замтай. 

Явган замын 100 метр хэсэг нь Монголдоо анх удаа доороосоо халдаг технологиор хийгдсэн аж. Ингэснээр өвлийн улиралд хөлдөхгүй, халтиргаа гулгаа үүсэхгүй байх юм.

Уг замын бүтээн байгуулалтыг Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар дэмжин ажилласан бөгөөд гүйцэтгэгчээр нь "Цахимбар Инженеринг” ХХК ажиллажээ.

Уг бүтээн байгуулалтыг улсын төсвийн 4.9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe