Жил бүрийн 9 дүгээр сард болдог Солонгосын соёлын өдрүүд буюу “Korea week” арга хэмжээ энэ сарын 6-7-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болно.
Энэ жилийн арга хэмжээг тохиолдуулан БНСУ-ын Соёл Спорт Аялал Жуулчлалын яамны харьяа БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн өмчит корпорацын KTO Улаанбаатар төлөөлөгчийн газар “K-WAVE CONCERT”-ийг хийхээр болжээ.
Тус тоглолтод Солонгосын олон ангит киноны дууны хатан, “K-Drama OST Queen” PUNCH Монголд анх удаа ирэх гэж байна. Түүний дуунууд нийт 1 тэрбум гаруй үзэлттэй бөгөөд K-POP сонирхогч залуустаа зориулан амьд тоглолт хийх аж.
Дуучин Punch-ийн алдартай бүтээлүүдээс дурдвал,
Тоглолт 2025 оны 9 сарын 7-нд 19:00 цагаас Сүхбаатарын талбайд үнэ төлбөргүй болох гэнэ.
Ташрамд, тоглолтын суудлын тоо 1000 байх бөгөөд зохион байгуулагчдын үгээс Google form-оор үзэгчдийг бүртгэж, бүртгүүлсэн хүмүүсээс 10 хүнийг шалгаруулан, BTS хамтлагийн цомгийг бэлэглэх аж.
Тоглолтын ерөнхий зохион байгуулагч: БНСУ-ын Соёл Спорт Аялал жуулчлалын яам, БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ
Дэмжигч: БНСУ-ын Аялал Жуулчлалын Төрийн Өмчит Корпорацын КТО Улаанбаатар төлөөлөгчийн газар
Нэмэлт мэдээлэл: Evandis Entertainment
Сэтгэгдэл үлдээх