Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Монголын Сурагчдын Холбоо хамтран санаачлан 2013 оны 10 дугаар сарын 26-нд “School Police” төвийг байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл эцэг, эхчүүдийн эргүүлийн үйл ажиллагаа тасралтгүй хэрэгжиж байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын 180 гаруй сургуульд өдөр бүр дунджаар 2,500 орчим эцэг, эх хүүхдүүдийнхээ аюулгүй байдлын төлөө эргүүлд гарч ажиллаж байна.
Эцэг, эхчүүд сургуулийн орчинд 07:30–13:30, 13:30–19:00 цагийн хооронд хоёр ээлжээр эргүүл хийж, сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэдэг. Мөн ажил олгогч байгууллагаас эргүүлд гарсан эцэг, эхчүүдэд хагас өдрийн цалинтай чөлөө олгодог журам үйлчилж байна.
Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх зорилготой уг төсөл хэрэгжиж эхлээд 12 жил болж байгаа бөгөөд үр дүн гарсаар байгаа юм.
Гэсэн хэдий ч статистик мэдээллээр 2024 онд сургуулийн орчимд хүүхэд хохирсон 126 гэмт хэрэг бүртгэгдсэн бол 2025 онд энэ тоо 142 болж, 16 нэгжээр буюу 8.8 хувиар өсжээ.
Харин зөрчлийн тоо 2024 онд 78 байсан бол 2025 онд 71 болж, 6 нэгжээр буурсан байна. Иймд НИТХ-ын 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 177 дугаар журмын хэрэгжилтийг ханган, эцэг эхчүүд сургууль орчмын бүс нутагт хүүхдийг зам тээврийн осол болон бусад гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд идэвхтэй оролцож ажиллахыг анхааруулж байна.
Сэтгэгдэл үлдээх