Тайлбарлав
Нийтлэл
Ярилцлага
Мэдээ
Мэдээ
Сурвалжилга
Graph
Historygraph
BioGraph
StoryTelling
infograph
Нягтлав
Сэдэв
Холбоо барих
Цэс
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе
.Graph
2025-09-01
2025-2026 оны хичээлийн шинэ жилийн зарим тоон үзүүлэлтүүдийг онцолж байна.
2025-2026 оны хичээлийн жилд 300 орчим мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдана.
Ерөнхий боловсролын сургууль 830 орчим мянган хүүхэд суралцах бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс 30 орчим мянган хүүхдээр нэмэгдсэн тоо юм.
Ийнхүү сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо өссөнтэй холбогдуулан нийт 127 сургууль, цэцэрлэгийн анги танхим түрээслэх бөгөөд үүнд 32.9 тэрбум төгрөгийн зардал гарах төлөвтэй байна.
Энэ жил улсын хэмжээнд нийт 78 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын нэгдүгээр ангид элсэн суралцана.
Үүний 50.2 хувь буюу 39,247 хүүхэд нийслэлд, 49.8 хувь буюу 38,942 хүүхэд орон суралцах юм.
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад нийт 3324 багш дутагдалтай байгаа бөгөөд үүний 1590 нь нийслэлд дутагдаж байна.
Харин цэцэрлэгт 1147 багш, ажилтан хэрэгтэй байгаагийн 339 нь бүлгийн багшийн орон тоо байна. Нийт сул орон тооны 685 нь нийслэлд оногдож байна. Мөн нийслэлд бүлгийн 202 багшийн сул орон тоо байна.
Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд нийт 17 барилга ашиглалтад оржээ.
Нийслэлийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 4 сургууль, 8 цэцэрлэг, 6 сургууль-цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон.
Сэтгэгдэл үлдээх
Таны нэр
Сэтгэгдэл
Илгээх
Н.Тавинбэх: Гуравдугаар станцаас хамаарсан дулааны эрчим хүчний доголдол байхгүй болсон
Newsletter Subscribe
Subscribe
Хамтран ажиллах санал
Сэтгэгдэл үлдээх