Энэ оны 8 сарын 25-нд эмийн сангаас их хэмжээний эм алдагдсан гэх дуудлага мэдээлэл Төв аймгийн цагдаагийн газарт бүртгэгджээ. Тэгвэл нэр бүхий иргэн эмийн сангаар орж, өвчин намдаагч үйлчилгээтэй 400 ширхэг эм хулгайлсан байна.
Ийнхүү уг хэрэгт гэм буруутай байж болзошгүй иргэнийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Иймд ААН байгууллагууд хяналтын камер суурилуулж, хаалга цонхны аюулгүй байдлыг шалган, хамгаалалтын тор суурилуулахыг зөвлөж байна.
Сэтгэгдэл үлдээх