“Victoria's Secret 2025” загварын шоу 10-р сарын 15-нд Нью-Йорк хотод болно. Жил бүр уламжлал болгон зохиогддог энэхүү арга хэмжээ нь 2018 оноос завсарлаж, өнгөрсөн жил эргэж ирсэн билээ. 2024 онд Gigi, Bella Hadid, Ashley Graham, Tyra Banks, Irina Shayk, Adriana Lima зэрэг сахиусан тэнгэрүүд тайзнаа алхсан юм.
Харин энэ жил Lily Aldridge, Joan Smalls, Adriana Lima, Alex Consani, Anok Yai нар оролцох нь албан ёсоор батлагджээ. Тэд шоуны "Angel Announcement" teaser-д оролцсон юм.
Энэ жилийн шоунд ямар уран бүтээлчид оролцох талаар хараахан мэдээлэл гараагүй байна.
Сэтгэгдэл үлдээх