Казахстан Улсын Шимкет хотод энэ сарын 15-30-ны өдрүүдэд Буудлага спортын насанд хүрэгчид, өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн гурван насны ангилалд нийт 25 тамирчин оролцож буй.
Тэгвэл өнөөдөр тус тэмцээний Гар бууны 50 метрийн дасгалд ОУХМ Энхтайваны Э.Даваахүү хүрэл медаль хүртсэн түүхэн амжилт үзүүллээ.
ОУХМ Энхтайваны Даваахүүг түүхэн амжилт үзүүлсэн буудлагыг хийж байхад түүнтэй хамт түүний төрсөн ах Спортын мастер Энхтайваны Бадамгарав оролцсон нь өмнөх олон амжилтуудын түүхийг давтсан үйл явдал болжээ.
Түүх сөхвөл Монголын Буудлага спортын Ази тивийн анхны медалийг 1987 онд гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат сонгомол гар бууны 50 метрийн дасгалд (хүрэл медаль) хүртэж байсан бол Ази тивийн анхны “Алтан” медалийг МУГТ Д.Мөнхбаяр 1991 онд хүртэж байжээ.
Сэтгэгдэл үлдээх