Өмнөд Солонгос улсын хэмжээнд сургуулийн анги танхимд утас хэрэглэхийг хоригложээ

.Graph
2025-08-27

BBC - Өмнөд Солонгос улс сургуулиудад хичээлийн цагаар гар утас, ухаалаг төхөөрөмж ашиглахыг хориглосон хуулийн төслийг баталжээ. Тодруулбал лхагва гарагийн үдээс хойш санал хураалтад оролцсон 163 гишүүний 115 нь дэмжсэнээр батлагдсан байна. Тус хууль нь 2026 оны 3-р сард хэрэгжиж эхлэх юм. 

Хууль тогтоогчид болон эцэг эх, багш нар ухаалаг гар утасны хэрэглээ нь сурагчдын сурлагын амжилтад нөлөөлж, суралцахад зарцуулж болох цаг хугацаагаа дэмий үрж байна гэж үзэж буйгаа илэрхийлжээ. 

Нэрээ нууцлахыг хүссэн 13 настай сурагч өөрийн сэтгэгдлээ BBC news-д ярьсан байна. Тэрээр “Би хичээлээ тараад гэрийн даалгавраа хийдэг. Даалгавраа дуусгаад өдөр бүр шөнө 00:00 цагаас хойш ганцаарчилсан сургалттай байдаг тул утсандаа донтох зав байдаггүй” хэмээн ярьжээ. Мөн ухаалаг гар утасны хоригийг эсэргүүцэж буй 18 настай ахлах сургуулийн сурагч Со Мин Жүн "Утасны хэрэглээг зүгээр л хорихын оронд эхний алхам нь сурагчдад утасгүйгээр юу хийж болохыг зааж өгөх ёстой гэж би бодож байна. Хичээлийн цагаар утсаа хориглох нь нэг их үр дүнд хүрэхгүй. Сурагчид шөнө орондоо хэвтэх үедээ утсаа барьсан хэвээр байх болно" гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe