Г.Дамдинням: Улсын хэмжээнд ашигт малтмалын нийт 2741 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байна

.Graph
2025-08-27

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны хэвлэлийн хурлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням зарим нэг тоон баримтуудыг мэдээлсэн юм. 

Тухайлбал, өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ашигт малтмалын ашиглалтын 1768, хайгуулын 973, нийт 2741 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа аж. 

Мөн ашигт малтмалын ашиглалтын лиценз нь нийт газар нутгийн 1.3 хувийг, хайгуулын лиценз нь 3.1 хувийг эзэлж байгаа бол улсын газар нутгийн 80 орчим хувь нь тусгай хамгаалалттай болон нөөцөд хамаарч, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe