Жуулчны визээр нэвтрэн, хүүхдүүдээс шинжилгээ авсан Андрей-г ГИХГ-аас албадан гаргажээ

.Graph
2025-08-27

Өнгөрсөн долоо хоногт уран эсэргүүцэгчдийн бүлгэм ОХУ-ын цөмийн физикч Андрей Вячеславович Ожаровский гэх хүнийг авчран судалгаа шинжилгээ хийлгэж, хүүхдүүдээс зөвшөөрөлгүй шинжилгээ авхуулан “уран бол хортой” гэх мэдээллээр иргэдийн тархийг угаасан үйлдэл гарсан. 

Тэгвэл хүүхдүүдээс зөвшөөрөлгүй шинжилгээ авсан этгээдүүдийг хууль хяналтын байгууллагуудаар шалгуулж, ОХУ-аас жуулчны визээр орж ирж, өөрийгөө эрдэмтэн гэсэн Андрей Вячеславович Ожаровскийг хоёр хоногийн өмнө ГИХГ-аас албадан гаргажээ.

Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Монгол Улсын газар нутаг дээр, ялангуяа стратегийн орд газарт аяллын визтэй орж ирээд хууль бусаар судалгаа шинжилгээ хийх нь эрүүгийн гэмт хэргийн заалттай асуудал. Хүүхдүүдээс зөвшөөрөлгүй шинжилгээ авсан этгээдүүдийг хууль хяналтын Цаашид ч энэ мэт хууль бус үйлдэл давтагдаж болохгүй. Энэ бол тусгаар тогтносон улсын асуудалд хууль бусаар оролцож буй хэрэг” хэмээсэн юм.  

Мөн Ховд аймагт хэрэгжиж байгаа газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийн хайгуулын багийн гишүүдийг орон нутгийнхан нь зодож, чулуугаар хөөн, үйл ажиллагааг нь зогсоогоод буй. Хайгуулын багийг хамгаалах асуудалд ямар байр суурьтай байгааг мөн салбарын сайдаас нь тодруулсан юм.

Тэрбээр “Монгол Улс газрын ховор элементийн нийт таамаг нөөцөөрөө дэлхийд долоодугаарт ордог. Газрын ховор элемент бол технологийн хөгжилд хамгийн өндөр хувь нэмэртэй. Газрын ховор элементтэй холбоотой Ховд аймагт явагдаж байгаа Халзан бүрэгтэй төслийг хамгаалах өмгөөлөх ажлыг мэдээж хууль хяналтын байгууллагууд хийх ёстой. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг намрын чуулганаар өргөн барихдаа лиценз эзэмшигчдийг монголын төр хамгаалдаг байх заалтыг оруулахаар зорьж байна” гэсэн юм. 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe