BBC - “KPop Demon Hunters” нь “Netflix” стриминг үйлчилгээний бүх цаг үеийн хамгийн олон үзэгчтэй кино болжээ. Зургаадугаар сард нээлтээ хийсэн энэхүү хүүхэлдэйн киног 236 хүн үзсэнээр, өмнөх дээд амжилтыг тогтоосон “Red Notice” киноны амжилтыг давсан талаар “Netflix” мэдэгдсэн юм.
“Sony Pictures Animation” компанийн бүтээсэн “Kpop Demon Hunters” нь K-pop охидын хамтлаг болох Huntr/x-ийн хүмүүсийг чөтгөрүүдээс хамгаалахын тулд хөгжим болон тулааны ур чадвараа ашиглаж буй адал явдлын талаар өгүүлдэг юм.
Мөн тус киноны сэтгэл татам K-pop дуунууд олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна. Киноны зарим дууг BTS, Twice зэрэг хамтлагуудын уран бүтээл дээр ажиллаж байсан зохиолч, продюсерууд бичжээ.
Тус киноны дуу болох “Golden” spotify-ийн чартыг тэргүүлж байгаа бол Your Idol жагсаалтын 4-р байрт, Soda Pop 5-р байрт, How It’s Done 6-р байрт, What It Sounds Like 10-р байрт тус тус жагсаж байгаа юм. Ийнхүү “KPop Demon Hunters” киноны 5 дуу spotify-ийн чартын топ 10-т багтаж байна.
Сэтгэгдэл үлдээх