Ц.Санжаачойпэлийг мөрдөн шалгах хугацаанд дахин нэг сар цагдан хорихоор боллоо

Ц.Чимэдцэеэ
2025-08-27

Бүлэглэн хүний биед халдаж, эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан гэх хэрэгт холбогдон шалгагдаж буй Ц.Санжаачойпэлийг мөрдөн шалгах хугацаанд 30 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байсан.

Энэ хугацаан маргааш дуусах байсныг дахин 30 хоногоор сунгах тухай прокурорын саналыг шүүх хүлээн авч, сунгаж шийдвэрлэв.

Учир нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл арилаагүй хэмээн тус шийдвэрийг гаргасан шүүгч тоймдоо дурджээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe