Сүүлийн хоёр сарын хугацаанд ГССҮТ, УНТЭ-д "Eejii.org" сангийн 82 сайн дурын ажилтан ажиллажээ

.Graph
2025-08-27

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон "Eejii.org" сангийн хамтын ажиллагааны дагуу 2025 оны 6 сарын 20-ноос эхлэн хоёр сарын хугацаанд сайн дурын ажилтнууд тус төвийн Амбулаторийн тасаг, Яаралтай тусламжийн тасагт хөтөч, зөвлөн туслагчаар ажиллажээ.

Энэхүү үйл ажиллагаа нь зуны улирал, тэр дундаа Үндэсний их баяр наадам, тэмдэглэлт ойн өдрүүдэд ачаалал нь эрс нэмэгддэг ГССҮТ-ийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тусалж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд илүү ойр, хялбар, хүртээмжтэй хүргэх зорилготой юм.

Тиймээс сүүлийн гурван жилийн хугацаанд хамтран ажиллаж буй "Eejii.org" сангаар дамжуулан иргэдийн хөл хөдөлгөөн их, ачаалал өндөр тасгуудад идэвх зүтгэлтэй ажилласан сайн дурын ажилтнууддаа зориулан ГССҮТ болон Улсын нэгдүгээр төв эмнэлэг хамтран “БАЯРЛАЛАА” талархлын арга хэмжээг зохион байгуулсан байна.

Ийнхүү сайн дурын нийт 82 ажилтанд талархал илэрхийлэн сертификат гардуулж өгчээ.

Сайн дурын ажилтнуудын хувьд, дээрх хоёр сарын хугацаанд Гэмтэл согог судлалын үндэсний төвд 53, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 29 нь ажилласан байна.   

Өрөөл бусдад болон өөрсдийн бүтээж буй нийгэмд үнэ цэнээ нийлүүлсэн хамгийн ТОМ зүрхтэн болох САЙН ДУРЫН АЖИЛТНУУДДАА БАЯРЛАЛАА.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe