BBC - Америкийн супер од Тейлор Свифт, америк хөл бөмбөгийн тамирчин Тревис Келс нар сүй тавьсан тухайгаа мягмар гарагт зарлалаа. Тодруулбал Тейлор Свифт инстаграм хуудсандаа "Таны англи хэлний багш, биеийн тамирын багш хоёр гэрлэх гэж байна" хэмээн бичиж, гэрлэх санал хүлээн авч буйгаа харуулсан гэрэл зургуудыг нийтэлсэн юм. Түүний зургуудад сүйн бөгж нь тод харагдаж байсан бөгөөд бөгжийг Artifex Fine Jewellery компанийн Киндред Любек зохион бүтээжээ.
Хосуудад дуучин Аврил Лавинь, супермодель Кара Делевинь зэрэг алдартнууд инстаграм хуудсаараа дамжуулан баяр хүргэсэн юм. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Маш их амжилт хүсье... Би түүнийг гайхалтай тоглогч гэж бодож байна. Гайхалтай залуу. Бас Тейлор Свифтийг үнэхээр гайхалтай хүн гэж бодож байна" хэмээжээ.
Тэд үерхэж эхэлсэн цагаасаа эхлэн олон нийтэд байнга хамт харагдах болсон бөгөөд Келс Свифтийн аялал тоглолт бүрийг очиж үздэгийг шүтэн бишрэгчид сайшааж байсан юм. Харин Келсийн “Канзас Сити Чифс” багийн тоглолтыг үзэж буй Свифтийн дүрс бичлэгүүд нь АНУ болон дэлхийн өнцөг булан бүр дэх америк хөл бөмбөгийн фанатуудын хувьд хэвийн үзэгдэл болтол найз залуугаа дэмжихээр очдог байсан билээ.
Сэтгэгдэл үлдээх