AP - Даваа гарагт Израил Газын зурвас дахь гол эмнэлгүүдийн нэг рүү цохилт өгсний дараа ослын газарт яаралтай очсон сэтгүүлчид болон аврах албаныхан амь үрэгджээ. НҮБ 20 хүн амиа алдсантай холбогдуулан "сэтгүүлчид болон эмнэлгүүдийг онилох ёсгүй" хэмээн Израилыг буруушааж буйгаа мэдэгджээ.
Амиа алдагсдын дунд таван сэтгүүлч байсан бөгөөд Ройтерс агентлагийн мэдээлснээр сэтгүүлчдийн нэг нь Хан Юнисын Нассерын эмнэлгийн дээд давхарт телевизийн шууд дамжуулалтын үеэр эхний цохилтод өртөн амиа алджээ.
Амиа алдсан сэтгүүлчид Аль Жазира, Ройтерс, Middle East Eye зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилладаг байжээ. AP болон Reuters агентлаг Израилын эрх баригчдад илгээсэн хамтарсан захидалдаа тайлбар хийхийг шаардсан байна.
Сэтгэгдэл үлдээх