Цахим спортын мэдээ болон дүн шинжилгээ хүргэдэг Esports.gg мэдээллийн сайтад “EWC 2025” тэмцээний талаар нийтлэгдсэн нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Дэлхийн бүх элитүүд цуглардаг 1 сая долларын шагналын сантай “Esports World Cup 2025” (EWC 2025) тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд хоёрдох боломж гэж байхгүй. CS2 “Esports World Cup 2025” бидэнд хэд хэдэн томоохон гэнэтийн бэлэг барилаа. Харин “The MongolZ” уг тэмцээнд түрүүлсэн нь гайхах зүйл биш. Тэдний хувьд энэ жил ширүүн өрсөлдөөнтэй байсан бөгөөд энэ амжилт нь мэдээжийн зүйл мэт санагдаж байна.
Мөн энэ тэмцээний бүх тоглолтууд ердөө тав хоногт багтлаа. “The MongolZ” энэ орчинд цэцэглэн хөгжсөн!
“MongolZ” эхний хоёр тоглолтдоо “GamerLegion” болон “3DMAX”-тай тоглосон. “3DMAX” нээлтийн тоглолтдоо “NAVI”-г ялсан бөгөөд “The MongolZ”-той учраа таарч нэг хожил авсан ч “The MongolZ”-ийн 2 ялалттай өдөр байсан юм.
Уг тэмцээний хагас шигшээ тоглолт “The MongolZ”-ийн хувьд хамгийн том сорилт байлаа. Тэд "Team Vitality"-тэй тулгарсан. Хэд хэдэн удаа "The MongolZ"-ийг том цомуудаас хол байлгадаг баг нь "Team Vitality" байсан. Энэ удаад тэмцээн эргэлээ. “Team Vitality” сүүлийн хоёр том CS2 тэмцээний финалд ч шалгарч чадсангүй. "apEX"-ийн trash talk-аас болж “Team Vitality”-ийн уналтыг хүлээж буй хүмүүс цөөнгүй байсан. "Остин Мажорт" түрүүлсний дараа “Team Vitality” том амжилтад хүрч чадсангүй.
“MongolZ” Гранд финалд Aurora Gaming-тэй таарч тэднийг буулгаж авснаар CS2 EWC 2025 тэмцээнд түрүүлсэн юм. Энэ бүхэн дараагийн томоохон тэмцээнийг улам сонирхолтой болгож байна. BLAST Open Fall 2025 8-р сарын 27-ноос 9-р сарын 01-ний хооронд хаалттай сонгон шалгаруулалтаар эхэлж, тэмцээн 9-р сарын 5-аас 9-р сарын 7 хүртэл болно.
Сэтгэгдэл үлдээх