Баянзүрх дүүргийн “Дарь-Эх” цогцолборын нээлтийн арга хэмжээ бямба гарагт (2025.08.25) боллоо. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, БНСУ-ын төрийн бус байгууллагууд болон Гэмтэл Согог Судлалын үндэсний төвтэй хамтарсан “Face 820” арга хэмжэг дөрөв дэх жилдээ зохион байгуулжээ.
Энэхүү арга хэмжээ нь гэнэтийн байдлаар түлэгдсэн хүүхдүүдэд зориулагдсан бөгөөд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд түлэгдэлтэй гурван хүүхдийг БНСУ-д эмчлүүлж байжээ.
Өдөрлөгийн үеэр БНСУ-ын үндэсний тоглоом, хоол амталгаат худалдаа, хандивын худалдаа, Монгол-Солонгосын хамтарсан урлагийн тоглолт боллоо.
Арга хэмжээний бүх орлогыг түлэгдэлтэй өвчтөнүүдийн эмчилгээний зардалд хандивлаж байгаа бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар болон Солонгосын Каннас Сонсим эмнэлгийн эмч нарын хамтарсан үзлэг оношилгоо хийсэн юм.
“Дарь-Эх” цогцолбор нь Баянзүрх дүүргийн 2, 21, 27, 29 дүгээр хороонд байрладаг. Энэ орчиныг тохижуулж дугуйн зам, явган зам, гүйлтийн зам бүхий томоохон талбайг тохижуулсанд оршин суугч иргэд баяртай байна. Мөн энэхүү үйл ажиллагааны хүрээнд тус цэцэрлэгт хүрээлэнд 300 мод тарьж, цаашид ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ.
Сэтгэгдэл үлдээх