Улаанбаатар Амазонс баг “FIBA 3x3 Bordeaux Women’s Series” тэмцээнийг 7 дугаар байраар дуусгалаа

Ж.Номин
2025-08-22

Франц Улсад зохион байгуулагдсан “FIBA 3x3 Bordeaux Women’s Series” тэмцээнд манай улсын  Улаанбаатар Амазонс баг оролцсон.

Тэд хасагдах шатанд Канад Улсын багтай тоглож, 12:21 онооны харьцаагаар хожигдон, долоодугаар байрт оров. Ийнхүү тэд тус тэмцээнээс 1000 ам.долларын шагнал авсан юм. 

Эргэн сануулахад тэд эхний тоглолтоо Тайландын багтай хийж, 22:20 онооны харьцаагаар хожил байгуулсан. Харин дараагийн тоглолтдоо Франц Улсын багтай таарч, 14:16 оноогоор хожигдсон юм. 

Тэдний дараагийн тэмцээн Унгар Улсын Дебрецен хотод 8 сарын 29-30-ны хооронд болно.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe