Энэ хичээлийн жилд сургуулийн 3324, цэцэрлэгийн 1147 багшийн дутагдалтай байна

.Graph
2025-08-20

Боловсролын ерөнхий газраас багшийн сул орон тооны талаарх тоон мэдээг гаргажээ. Тодруулбал, ирэх хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудад нийт 3324 багш дутагдалтай байна. Үүний 1590 нь нийслэлд хэрэгтэй байгаа аж.

Харин цэцэрлэгт 1147 багш, ажилтан хэрэгтэй байгаагийн 339 нь бүлгийн багшийн орон тоо байна. Нийт сул орон тооны 685 нь нийслэлд оногдож байна. Мөн нийслэлд бүлгийн 202 багшийн сул орон тоо байна.

2024-2025 оны хичээлийн жилд багш мэргэжлээр бакалаврын зэрэгтэй 2877 оюутан төгссөн бол багшлах эрхийн сургалтад 163 иргэн хамрагдаж, багш мэргэжил эзэмшжээ.

Ерөнхий боловсролын сургуулиуд тухайн хичээлийн жилд шаардлагатай багшийн тоог гаргахдаа Боловсролын сайдын 2023 оны А/350, A/398 дугаар тушаалаар батлагдсан “Сургалтын төлөвлөгөө”-нд үндэслэсэн байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын дагуу бага ангид 30-35, дунд, ахлах ангид 32-35, харах, сонсох эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд сурдаг сургуулийн 1 бүлэгт 8-12, оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн 1 бүлэгт 10-15 хүүхэд байх ёстой. Үүгээр тооцож, шаардлагатай багшийн тоог гаргадаг аж.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe