Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогын албан татварыг 2 хувь байхаар тусгасан байдаг.
Тэгвэл уг татварыг цуцлах санаачилгыг хуульч О.Батхүү санаачлан, УИХ-ын өргөдөл хүлээн авах petition.parliament.mn дээр санал асуулга явуулж байна.
Тэрбээр өргөдлөө тайлбарлахдаа “Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ. Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай” хэмээжээ.
Наймдугаар сарын 15-наас эхэлсэн тус өргөдөлд 100 мянган гарын үсэг цуглуулахаас 21236 хүн цахимаар гарын үсэг зураад байна. Уг санал 30 хоногийн дотор 100 мянган гарын үзэг цуглуулж чадвал УИХ-аар хэлэлцэгдэх боломж бүрдэх юм.
Та бүхэн Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгохыг дэмжиж байвал энд дарж саналаа өгөөрэй.
Сэтгэгдэл үлдээх