Инфляц 8.1 хувьтай гарахад түлш, ус цахилгаан, боловсролын үйлчилгээний үнийн өсөлт гол нөлөө үзүүлжээ

.Graph
2025-08-19

Инфляц өсөхөд

  • Орон сууц, ус цахилгаан түлшний үнэ 19,9 хувиар,
  • Боловсролын үйлчилгээ 18,2 хувиар,
  • Нийтийн хоол дотуур байрны үнэ 12 хувиар
  • Даатгал санхүүгийн үйлчилгээ 15 хувиар өссөн голлон нөлөөлжээ.
  • Монгол улсын төсвийг бүрдүүлэгч нүүрсний экспорт 44 хувиар буурсан нь экспортод нөлөөлөв.

Экспорт 7.8 тэрбум болсон нь оны өмнөхөөс 1.5 тэрбум доллароор буурсан үзүүлэлт. Нүүрсний экспорт 44 хувиар буурсан нь экспортын бууралтад жин дарж байна. Учир нь манай улсын экспортын 94 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлжээ.

Аялал жуулчлалын орлогын зөрүү 563 сая доллар

Монгол Улс энэ оны эхний 7 сарын байдлаар 281 сая долларыг аялал жуулчлалын салбараас олжээ. Харин 844 сая долларыг гадагш аялахдаа зарцуулсан байна. Зөрүү нь 563 сая доллартой тэнцэж байна. Нийт дүнгээрээ манай улс үйлчилгээний салбараас 838 сая долларын орлого төвлөрүүлсэн бол үйлчилгээний зардалд 2.3 тэрбум доллар зарцуулжээ.

Өөр нэг таагүй мэдээ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт 37 хувиар буурчээ.

Өнгөрсөн жилийн 7 сард 1.6 тэрбум долларын ГШХО манай улсыг чиглэж байсан бол энэ тоо энэ жил 1 тэрбум болж 619 сая доллароор буурчээ.

Чанаргүй зээлийн хэмжээ түүхэн доод хэмжээндээ ирлээ

Эдийн засаг муудахад дагаад зээлийн чанар мууддаг жамтай. Тэгвэл чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлд эзлэх хэмжээгээр буурсаар хамгийн доод түвшиндээ буюу 5 хувь дээр иржээ. 90 хоногоос дээш зээлээ төлөөгүй бол чанаргүй зээлийн ангилал руу оруулдаг.  

Өрхийн сарын дундаж орлого 2,7 сая төгрөг болжээ

Өнгөрсөн жилтэй харьцуулахад өрхийн орлого 397 мянган төгрөгөөр нэмэгджээ. Энэ нэмэгдлийн 264 мянган төгрөг нь цалин хөлсний нэмэгдэл бүрдүүлж байна. Тэгвэл зарлагын хэмжээ 2,9 сая. Ингээд харвал олж байгаа орлогоосоо 200 мянган төгрөгөөр илүү зарлагатай амьдарч байна. Өрхүүдийн зарлагын бүтцийг харвал маш энгийн. 515 мянган төгрөгөөр хүнсээ авдаг, хүнсний бус бараа үйлчилгээнд 1,9 сая төгрөг зарцуулж байна. Үүнд ипотекийн зээл, цахилгаан дулааны үнэ, түлш гэх мэт урсгал зардлууд хамаарна.

Монгол улсын өрхийн бодит орлого 1,7 сая төгрөгт хүрэв

Өрхийн сарын дундаж орлого 1.746.100.

Орлогын бүтцээр нь харвал цалингийн орлого 1 сая төгрөг, тэтгэвэр тэтгэмжийн орлого 376 мянган төгрөг. Тэтгэвэр тэтгэмжээс хамаарсан орлого өрхийн орлогын 30 гаруй хувийг бүрдүүлж байгаа нь эмзэглүүштэй.

Нийгмийн халамжийн үйлчилгээний зардлын 56 хувийг хүүхдийн мөнгө бүрдүүлэв

Халамжийн улс орон боллоо гэх шүүмж үе үе хөвөрдөг. Халамжийн зардлын 56 хувь буюу 900 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд зарцуулжээ. Анх ковидын үед 20,000 төгрөг байсан хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж 100,000 төгрөг болсон. Гэтэл энэ бол хүн амаа өсгөх бодлогын дэмжлэг гэж үзээд хэд хэдэн хүүхдийн мөнгийг бууруулах гэсэн оролдлого гараад улс төрөө даагаагүй. Ингээд хүүхдийн мөнгө тогтвортойгоор олгогдох болсон. Халамж нэн шаардлагатай хэсэгтээ илүү чиглүүлэх. "Халамжаас хөдөлмөрт" шилжилтэд бэлтгэнэ гэж үе үеийн засгийн газар ярьсаар л байгаа. Гэхдээ оновчтой хэрэгжиж байгаа эсэх нь асуултын тэмдэг.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe