АНУ-ын Төрийн департамент 6000 оюутны визийг цуцаллаа

.Graph
2025-08-19

BBC - АНУ-ын гадаад бодлого, дипломат харилцааг хариуцдаг засгийн газрын яамнаас АНУ-ын хууль тогтоомжийг зөрчиж, хугацаа хэтрүүлсэн гэх шалтгаанаар 6000 гаруй гадаад оюутны визийг цуцалжээ.

Визээ цуцлуулсан оюутнуудын дийлэнх нь танхайрах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хулгай, дээрэм гэх мэт хуулийн зөрчилтэй холбогдсон байсан юм. 

Харин ойролцоогоор 200–300 оюутан нь АНУ-ын Цагаачлал ба Иргэншлийн тухай хуулийн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Энэхүү заалт нь INA 3B буюу “террорист үйл ажиллагаанд оролцсон, эсвэл түүнийг дэмжсэн” тохиолдолд тухайн хүний виз эсвэл АНУ-д нэвтрэх эрхийг хориглодог. Төрийн департамент "террорист үйл ажиллагаа" гэдгийг хүний амь насанд аюул учруулах эсвэл АНУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэл гэж ерөнхийд нь тодорхойлсон кодыг дурдсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe