Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших Зөөвч-Овоо ордоос уран олборлохоор өнгөрсөн нэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газар, Францын “Орано майнинг С.А.С” компани хамтран хөрөнгө оруулалтын гэрээ үзэглэсэн.
Үүнээс өмнө ч, үүнээс хойш ч "Уран хортой", "Ураны аюулаас үүдэж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын мал мутацид орж, үхэж байна", "Уранд хордсон малын махыг Улаанбаатарт авчирч зах дээр худалдан борлуулах гэж байна" гэж худлаа турхирсан тэмцэгч нэртэй уран эсэргүүцэгчид байсаар байгаа. Бүр зарим эсэргүүцэгчид нь “Бадрах Энержи” ХХК-ийн захирал Марк Мелеардыг ална хэмээн заналхийлж, заамдаж, зодсон тохиолдол ч бий.
Уран эсэргүүцэгчид гэх нэртэй хүмүүс цахим сүлжээнд хандив цуглуулан, эх орныхоо төлөө тэмцэж байгаа мэт “жүжиг” тоглож буй. Тэгвэл ээлжит нэгэн жүжиг нь ОХУ-ын цөмийн физикч Андрей Вячеславович Ожаровский гэх хүнийг авчран судалгаа шинжилгээ хийлгэж байгаа бололтой.
Тэгвэл Андрей Вячеславович Ожаровский гэж хэн бэ?
Андрей Ожаровский нь инженер-физикч мэргэжилтэй. Москвад байрлах Үндэсний Судалгааны Цөмийн Технологийн Их Сургууль (МИФИ)-ийг 1989 онд төгссөн аж. Тэрээр “Илрүүлэлтгүй цөмийн хаягдлын аюулгүй байдал” хөтөлбөрийн эксперт бөгөөд Оросын Нийгэм-Байгаль орчны Холбоо (Russian Social-Ecological Union)-ны хүрээнд идэвхтэй ажилладаг төдийгүй Беларусын цөмийн эсрэг кампанит ажилд оролцож байсан аж. Гэхдээ тэрээр уг ажлаасаа болж Беларус улсад удаа дараа баривчлагдан, 10 жилийн хугацаагаар тус улс руу нэвтрэх эрхээ хязгаарлуулсан нэгэн.
Түүнийг мэргэжлийн физикч биш, албан ёсны баримт нотолгоотой мэдээлэл гаргадаггүй хэмээн судалгаа шинжилгээнд нь эргэлзэх хүмүүс чамгүй их юм. Нэг үгээр бол тэрбээр манайхны тэмцэгч нэртэй “жүжигчид” шиг хүн гэхэд хилсдэхгүй бололтой.
Тэгвэл хэн дуртай нь нэг эрдэмтэн нэртэй тэмцэгчийг урьж залж авчраад, орон нутгаар дагуулан явж, хүүхдүүдэд хууль бусаар үзлэг шинжилгээ хийж байгаа бололтой.
Үнэхээр эрдэмтэн байлаа ч жуулчны визээр орж ирсэн хэн дуртай нь хүүхдэд үзлэг шинжилгээ хийгээд явах зөв үү. Баримтгүй, хоосон мэдээллээр иргэдийн тархийг угааж, нийгмийг талцуулах эрхийг гаднын жуулчинд хэн өгөв? Гадаадын иргэн харьяатынхан төдийгүй монголын хууль хяналтын байгууллага энэ бүхнийг чимээгүй хараад өнгөрөх үү? Бид ч гэсэн аль нэг улсад очоод хүүхдүүдэд нь зөвшөөрөлгүй үзлэг шинжилгээ хийж болох хэрэг үү?
Сэтгэгдэл үлдээх
Одоо нэрээ тавихгүй гүтгэлэг бичдэг болж тэ?
Зочин
Дэмжих үү?
0 0Setguulccin hen ymbe sda icheech
Mgl
Дэмжих үү?
0 0Yu vee duriin gadaad ni ireel shinjilgee sudalgaa hiilgej zowshoorj bga bol daraa irehdee huuhdiin hulgai hiihed manaihan toolgui unguruh yum bnldaa.
unshigch
Дэмжих үү?
0 0