AP - Мэдисон хотоос зүүн хойд зүгт орших Колумбиа мужийн зэрлэг ан амьтдын бүсийн алслагдсан хэсэгт ан хийж байсан анчин тун ховор, дулаан орчны (субтропик) wood stork хэмээх шувуутай таарчээ.
Анчин өрөвтасын хэдэн зургийг дарж, байгалийн нөөцийн газрын wildlife technician Бахлс руу илгээжээ. Бахлс шувууг хараад модон өрөвтас мөн гэдгийг баталсан байна. Мөн хамар нь цайвар өнгөтэй байгааг ажиглан энэ хавар гарсан залуухан шувуу хэмээн хэлсэн юм. Насанд хүрсэн wood stork-ийн хамар хар болдог байна. Бахлс зэрлэг ан амьтдын бүс рүү явж, Даваа гарагт шувууг өөрийн нүдээр харжээ. Мягмар гарагийн өглөө хотон шувууны сүрэгтэй хамт зүүн хойд зүгт нисэж байгааг олж харснаас хойш шувууг дахин хараагүй гэжээ.
Модон өрөвтас нь Персийн булангийн эрэг, Төв болон Өмнөд Америкт ихэвчлэн амьдардаг. Флоридагийн загас, зэрлэг ан амьтдыг хамгаалах комиссын мэдээлснээр эдгээр нь АНУ-д үрждэг цорын ганц өрөвтас юм. Модон өрөвтас нь ихэвчлэн 35-45 инч (89-114 сантиметр) урттай, далавчны урт нь ойролцоогоор 5 1/2 фут (1.7 метр) байдаг. Тэдний толгой ба хүзүүний дээд хэсэг нь өд гэхээсээ илүү саарал арьсаар бүрхэгдсэн байдаг. Тэдний гаргаж чадах цорын ганц дуу бол исгэрэх чимээ юм.
Bahls хэлэхдээ уур амьсгалын өөрчлөлт ба орчны доройтол нь зарим шувууг хойд зүг рүү алс зайд очих нөхцөл бүрдүүлж байна. Залуу wood stork-ууд өөрийн нутаггүй, хэт халуун орчны шувууд учир зуны сүүлээр жижиг сүүдэр хайж төсөөлшгүй хол зайд очдог бололтой. Энэ шувуу төөрсөн байж магадгүй гэсэн юм. Мөн тэрээр “шувууд хаанаас ирж хаана очдог нь үргэлж сонирхолтой байдаг, ялангуяа энэ үед бид ховор, төөрсөн шувуудыг олж хардаг” хэмээжээ.
Сэтгэгдэл үлдээх