Наймдугаар сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг Туул голын Сонсголонгийн гүүрний орчимд 9-12 насны арван хүүхэд голд тоглож байгаад 11 настай эрэгтэй хүүхэд голын усанд урссан тухай албаны эх сурвалж мэдээлсэн. Хүүг 6 дахь өдрөө эрэн хайж байна. НОБГ-аас энэ тухай тодруулахад "Эрлийн ажиллагааг алга болсон газраас эхлүүлээд зургаа хонож буй ч одоогоор олдоогүй байна. Эрлийн ажиллагаа үргэлжилж байна" гэх мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл үлдээх