230 мянга гаруй иргэд татварыг бууруулж, татварын буцаан олголт хөнгөлөлтийг нэмэгдүүлэх ёстой гэж үзжээ

Г.Энэбиш
2025-08-18

Ирэх оны төсвийн төслийн санал асуулгад 188,016 иргэн оролцсоноос хамгийн олон нь Улаанбаатар хотоос 115 мянган иргэн төсвийн төсөлд саналаа өгчээ. Хүйсээр нь авч үзвэл саналаа өгсөн иргэдийн 55 хувь нь эмэгтэй.

Насны бүлгээр нь харвал 19-35 насныхан хамгийн идэвхтэй буюу 49 хувь нь залуучууд саналаа хамгийн идэвхтэй өгчээ. Харин 55-аас дээш насны иргэд 8368 буюу санал өгсөн иргэдийн 4 хувийг бүрдүүлж байна.

Иргэд эрүүл мэнд, боловсрол, цахилгаан дулааны гэсэн асуудлыг шийдэхэд төсвийн хөрөнгө оруулалтыг чиглүүлэхийг зөвлөжээ. Харин хэмнэлт хийх ёстой салбарыг Нийгмийн халамж, зам барилга хэмээн тодорхойлжээ. Тэвчиж болох зардлыг Соёлын төв, дотуур байр хэмээн авч үзжээ.

Татварын хэмжээг бууруулах ёстой гэж 150,610 иргэн саналаа өгчээ. Энэ нь нийт санал асуулгад оролцогчдын 33 хувь юм.

Иргэдээс ирүүлсэн санал дотор өөр нэг анхаарал татсан хэсэг нь 7318 иргэн эмч, багш цагдаагийн цалин хангамжийг нэмэгдүүлэх ёстой гэж үзжээ. Мөн эрүүл мэнд боловсролын салбарын ялгааг арилгах хэрэгтэй гэсэн саналууд давамгайлжээ. Ийнхүү 14хоногт 2026 оны төсвийн төсвийн саналыг иргэдээс авлаа. Удахгүй төсвийн үндсэн хэлэлцүүлгүүд эхлэхээр байна. Иргэдийн өгсөн даалгавар хэрхэн төсөлд шингэж чуулганы үүдээр орохыг хамтдаа харцгаая.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe