Ц.Санжаачойпэлийг буцаан цагдан хорино

Ц.Чимэдцэеэ
2025-08-15

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх Ц.Санжаачойпэлийг цагдан хорихоор шийдвэрлэлээ.

Тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЗ/1262 дугаартай “Өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж, яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” шүүгчийн захирамжаар яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг болон бусад яллагдагч нартай уулзах, холбоо мэдээллийн хэрэгслээр харилцаа тогтоохыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасан.

Ерөнхий шүүгч өнөөдөр гомдлыг хянан хэлэлцээд, шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй, хуульд нийцэхгүй байх тул прокурорын гаргасан гомдлыг хангаж, тус шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 2025/ШЗ/1262 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, яллагдагч Ц.Санжаачойпэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж шийдвэрлэв.

Тойм бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиун

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe