The Guardian - Европын өргөн уудам нутгийг хамарсан хэт халуун, хуурай цаг агаарын улмаас Испани даяар дэгдэж буй ой хээрийн түймэр гурван хүний аминд хүрлээ. Испанийн Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка лхагва гарагт түймрийг тогтоон барьж, унтраахад Европын түнш улс орнуудаас тусламж хүссэн юм.
Еврокомисс Испани улс үхлийн аюултай гал түймрийг дарах гэж тэмцэж байгаа тул усан бөмбөгдөгч онгоцуудаа илгээж байгаагаа мэдэгдсэн бөгөөд Балканы хойгийн улс орнууд ч гал унтраахад дэмжлэг үзүүлж байна.
Даваа гарагт Мадрид хотын захад нэг хүн шатаж буй жүчээнээс адуугаа аврах гэж оролдон нас баржээ. Мөн сайн дурын гал сөнөөгч Кастиль, Леон хотод гарсан түймрийг унтраасны дараа нас барсан гэж эрх баригчид мягмар гарагт мэдэгдсэн юм. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес пүрэв гарагт "Леонд амиа алдсан хоёр дахь сайн дурын ажилтны үхэл биднийг дахин дайрлаа. Ард түмнийг гал түймрээс хамгаалж буй баатруудад талархлаа. Аюул туйлдаа хүрсэн хэвээр байна” хэмээн мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл үлдээх