Чингэлтэй дүүрэг, Бага тойруугийн замд зам тээврийн осол гарч, автобусанд зорчиж явсан нэг хүн нас барж, 5 хүн гэмтсэн.
Тус ослын дуудлага энэ сарын 13-ний 06 цагийн үед Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Шалгахад, иргэн Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Toyoto sai автомашинаар урсгал сөрж, Hyundai Aerocity маркийн автобустай мөргөлдсөн байна.
Хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна.
Иймд хориглосон нөхцөлд урсгал сөрөх үйлдлийг хийхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Сэтгэгдэл үлдээх