Монгол Улс, Европын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулах “Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг ЗГ хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтжээ. Энэхүү төвийг Улсын Гуравдугаар эмнэлгийн дэргэд байгуулахаар төлөвлөжээ.
Төсвийн нийт өртөг 55,3 сая доллар бөгөөд дараах эх үүсвэрээс санхүүжүүлэхээр болжээ.
Төвийг бүтээн байгуулах хугацаа 3 жил бөгөөд 2029 онд ашиглалтад оруулах боломжтой. Тус төв дээр судсан дотуурх мэс засал, алсын зайнаас тусламж үйлчилгээг үзүүлэх, сургалт зэрэг үйл ажиллагааг явуулах 15 мянган мкв талбай бүхий орчин үеийн байгууламж байх аж.
2024 оны 18,000 иргэн зүрх судасны өвчний улмаас нас барсан. Үүнээс 6000 хүний амийг аврах боломжтой байсан гэж эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн мэдээлсэн юм.
Зүрх судасны шалтгаант нас баралт сүүлийн 20 жилд Монгол Улсын иргэдийн нас баралтын тэргүүлэх (2024 онд 5789 нас баралт) шалтгаан болж байна. Тус шалтгаант нас баралтын 35 хувь нь 45-65 насны иргэд байна.
Монгол Улсын хэмжээнд зүрхний мэс заслын 95, судсан дотуурх оношилгоо, эмчилгээний 67, хэм алдагдлын эмчилгээний 93 хувийг Улсын гуравдугаар төв эмнэлэг үзүүлж байна. Гуравдугаар эмнэлэгт 2024 онд зүрхний нээлттэй мэс засалд 425 хүн орсны 120 нь хүүхэд байжээ. Тандан судалгаагаар 2030 он гэхэд манай улсын зүрх судасны тусламж, үйлчилгээний шаардлага 2.6 дахин нэмэгдэхээр тооцоолжээ. Иргэдийн дунд зүрх судасны өвчлөлийн эрсдэл, хүчин зүйлийн тархалт өндөр, 75 хувь нь зүрх судасны өвчлөлийн эрсдэлтэй байна.
Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороод дэмжсэн тохиолдолд уг Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамж гарах аж.
Сэтгэгдэл үлдээх