AP - Мягмар гарагт Taylor Swift өөрийн цахим хуудаснаа шинэ цомог гаргахаа зарлалаа. Мөн цомгийн пянз, хуурцаг, CD-г ирэх 10 дугаар сарын 13-наас өмнө гаргана гэдгээ мэдэгдсэн юм. Свифтийн 12 дахь цомог удахгүй гарна гэж шүтэн бишрэгчид нь эртнээс таамаглаж байсан билээ.
Taylor Swift “Грэмми” хөгжмийн наадмаас 14 шагнал хүртсэний дөрөв нь “Оны шилдэг цомог” шагнал юм. Түүний “The Tortured Poets Department” цомог нь АНУ-д худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 2.61 сая ширхэг борлогдсоноор дээд амжилт тогтоож байв. Мөн Тейлор Свифтийн "Speak Now (Taylor’s Version)" болон "1989 (Taylor’s Version)" цомгууд тухайн үедээ хамгийн өндөр борлуулалттай, их сонсогдсон бөгөөд хамгийн олон №1 цомогтой эмэгтэй уран бүтээлчийн амжилтыг тогтоож байсан юм.
Сэтгэгдэл үлдээх