Хөлбөмбөгийн алдарт тамирчин Cristiano Ronaldo гэрлэх санал тавьжээ

.Graph
2025-08-13

Хөлбөмбөгийн алдарт тамирчин Cristiano Ronaldo 9 жилийг хамт туулсан үзэсгэлэнт Georgina Rodríguez-даа гэрлэх санал тавьжээ. 2025 оны 8-р сарын 11-ний өдөр Георгина Родригез өөрийн Instagram хуудсандаа "Тийм ээ, би зөвшөөрч байна. Энэ амьдралд болон бүх амьдралдаа" хэмээн бичиж, бөгжнийхөө зургийг нийтэлсэн байна. 

Cristiano Ronaldo-гийн гэрлэх санал тавихдаа өгсөн бөгж нь олон нийтийн анхаарлыг татаж байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн таамгаар $2 саяас $13 сая гэж үнэлэгдэж байна. Сүйн бөгжийг цагаан алтаар урлан,  25-37 каратын өөгүй зууван зүсэгдсэн алмазаар чимжээ. Төв алмазыг тойрсон хоёр жижиг оваль хэлбэртэй чулуу, тус бүр ойролцоогоор 1 каратын жинтэй хэмээн тооцоологдож байна. 

Дашрамд дурдахад хосууд 2016 онд танилцаж байсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe