Гэрлийн шон, барилга байгууламжийн дээврээр татагдсан кабелийг цэгцэлнэ

.Graph
2025-08-12

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар Нийслэлийн дэд бүтэц хариуцсан нэгдүгээр орлогч дарга Т.Даваадалайг хүлээн авч уулзжээ.

Нийслэлийн дэд бүтэц, явган хүний замын бүтээн байгуулалт болон түүнийг дагасан харилцаа холбооны худаг, сувагчлалын ажил, агаараар буюу гэрлийн шон, троллейбусны даацын баганууд, барилга хооронд дамжин татагдсан кабелиудыг цэгцлэх, буулгаж худаг сувагчлалаар оруулах, хэрэглээгүй кабелиудыг буулгах талаар ярилцлаа.

Уулзалтаар  Худаг сувагчлал, кабелийн асуудлыг үе шаттай шийдэхээр  дараах ажлуудыг хийхээр тохирлоо. Үүнд:

  • Төв замын дагуух дутуу үлдсэн худаг сувагчлалын ажлуудыг дуусгах
  • Харилцаа холбооны кабелиудыг агаараар татах эрх зүйн баримт бичиг, стандартуудыг боловсруулж, батлах
  • Төвийн зам дагасан агаараар татагдсан буулгах боломжтой кабелиудыг буулган, худаг сувагчлалд шилжүүлэх
  • Барилга хооронд замбараагүй татагдсан кабелиудыг цэгцлэн багана татах, хүчитгэх зэрэг ажлыг оруулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Newsletter Subscribe